БҮТЭЭГДЭХҮҮН

ТАКСИ ДУУДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ

Такси дуудлагын нэгдсэн систем нь авто тээвэр, логистик, такси үйлчилгээний захиалга дуудлага хүлээн авах, зохицуулалт, хяналт хийх болон жолооч, хэрэглэгчдийг хооронд холбосон мэдээлэл солилцоо, захиалга хүргэлт хийх гар утасны аппликейшн дээр ажиллах нэгдсэн систем.

Танилцуулга

Авто тээвэр, логистик, такси үйлчилгээний бизнесийн бүх байгууллагуудад зориулсан Такси дуудлагын төвийн нэгдсэн системийг 2007 оноос хойш тасралтгүй хөгжүүлэн ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Everest ERP – Такси дуудлагын төвийн нэгдсэн програмыг томоохон бизнесийн байгууллага, групп компаниудад нэвтрүүлэн, програм хангамж сүлжээ системийн хэвийн ажиллагааг ханган хамтран ажиллаж байна.

Мөн бид Бизнесийн байгууллага бүрт зориулан тухайн байгууллагын дотооддоо ашиглаж байгаа програм, сүлжээ системтэй холбох шаардлагатай үед тухайн ажлыг үнэ төлбөргүй хийж өгдөг бөгөөд тухайн байгууллагын нэмэлт шаардлагыг систем дээр нэвтрүүлэх хугацаанд тусган өгч хамтран ажилладаг.

Системийн онцлох боломж, давуу талууд

Авто тээвэр хяналтын систем
Авто тээвэр хяналтын програм дээр бүх төрлийн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний мэдээллийг real time -аар хянах, тээврийн хэрэгсэл тус бүрээр тухайн өдрийн ажлын гүйцэтгэлийн мэдээллүүдийг харах боломжтой.

Тээвэрлэгч, жолоочийн гар утасны аппликейшн
Жолоочийн апп нь хэрэглэгчийн захиалгыг шууд онлайнаар хүлээн авах, үйлчлүүлэгчтэй холбогдох мөн хяналтын төв диспетчер дээрээс өгсөн захиалгын дагуу дуудлага авах боломжтой.

Хэрэглэгчийн гар утасны аппликейшн
Хэрэглэгч гар утасны апп ашиглан ухаалаг хайлтын систем болон газрын зураг дээрээс өөрийн очих газрыг хамгийн энгийн байдлаар тодорхойлж өгснөөр, таньд хамгийн ойр байгаа такси таньтай онлайн горимд холбогдож зорчигчыг авах болно.

ТА МАНАЙ ТАКСИ ДУУДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ҮНИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ЭСВЭЛ ЗАХИАЛАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ХҮСЭЛТИЙГ БӨГЛӨНӨ ҮҮ.

БИД ТАНЫ БҮРТГҮҮЛСЭН ГАР УТАС БОЛОН ИМЭЙЛ ХАЯГААР ЭРГЭН ХОЛБОГДОН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ БОЛНО.

Такси дуудлагын нэгдсэн систем