БҮТЭЭГДЭХҮҮН

ДУУДЛАГЫН ТӨВИЙН НЭГДСЭН СИСТЕМ

EVEREST ERP -ын Лавлах төвийн нэгдсэн систем нь байгууллагын лавлах төвийн өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан, санал хүсэлт, үйлчилгээний төлбөр тооцоо, лавлагаа гомдол, харилцагчдын бүртгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдвэрлэлт зэрэг үйлчилгээний байгууллагын харилцагчтай холбоотой бүх шатны процессийг бүрэн автоматжуулсан нэгдсэн систем юм. Лавлах төвийн нэгдсэн систем нь 2 системээс бүрдэнэ.

Танилцуулга

Бизнесийн бүх байгууллагуудад зориулсан Лавлах төвийн нэгдсэн системийг 2007 оноос хойш тасралтгүй хөгжүүлэн ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Everest ERP – Лавлах төвийн програмыг томоохон бизнесийн байгууллага, групп компаниудад нэвтрүүлэн, програм хангамж сүлжээ системийн хэвийн ажиллагааг ханган хамтран ажиллаж байна.

Мөн бид Бизнесийн байгууллага бүрт зориулан тухайн байгууллагын дотооддоо ашиглаж байгаа програм, сүлжээ системтэй холбох шаардлагатай үед тухайн ажлыг үнэ төлбөргүй хийж өгдөг бөгөөд тухайн байгууллагын нэмэлт шаардлагыг систем дээр нэвтрүүлэх хугацаанд тусган өгч хамтран ажилладаг.

Дуудлагын төв (Call Center)

Хэрэглэгчээс ирж буй орох дуудлагыг сул оператор руу автоматаар хуваарилна.

Автомат хариулагчийн систем, компанийн мэндчилгээ, үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөгөөг автомат хариулагчаар хэрэглэгчдэдээ хүргэнэ.

Дуут шуудангийн систем, дуудлагын төв нь цагийн хуваарийн дагуу ажиллахдаа ажлын бус цагаар дуут шуудан хүлээн авах, хэрэглэгчийн санал гомдолыг цаг алдалгүй бүртгэн авна. Мөн дуут шууданд ирсэн мэдээллийг аудио хэлбэрээр холбогдох ажилтны э-шууданд илгээнэ.

Хэрэглэгч хүлээн авч буй дуудлагын дугаар болон хүлээсэн хугацааг харах ба мөн дуудлагын төвд хүлээгдэж буй хэрэглэгчийг урьдчилан харна.

Бүхэлдээ тухайн агшинд болж буй үйл явдлыг шууд харуулдаг. Хэрэглэгчийн дурын интернэт хөтөч дээр ажилладаг.

Дуудлагын төвтэй холбоотой бүхий л мэдээллийг боловсруулж бэлтгэн харуулна.

Дуудлага бүртгэл, шийдвэрлэлт, хяналтын систем (CRM)

Харилцагч, хэрэглэгч нарын санал хүсэлт, үйлчигээний төлбөр тооцоо, лавлагаа гомдол, харилцагчдын бүртгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдвэрлэлт зэрэг үйлчилгээний байгууллагын харилцагчтай холбоотой бүх шатны процессийг бүрэн автомажуулсан нэгдсэн систем юм.

ТА МАНАЙ ДУУДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМИЙН ҮНИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ЭСВЭЛ ЗАХИАЛАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ХҮСЭЛТИЙГ БӨГЛӨНӨ ҮҮ.

БИД ТАНЫ БҮРТГҮҮЛСЭН ГАР УТАС БОЛОН ИМЭЙЛ ХАЯГААР ЭРГЭН ХОЛБОГДОН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ БОЛНО.

Дуудлагын нэгдсэн систем