ҮЙЛЧИЛГЭЭ
Мэдээллийн технологийн салбарын арвин туршлагатай манай баг хамт олон компьютер, системийн суурилуулалт, тохиргоо болон мэдээлэл технологи, сүлжээний холболтын зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
БИДНИЙ ДАВУУ ТАЛ
Програм хангамжийг хэрэглэхэд илүү хялбар байхад анхаарч програм хангамжийн хэрэглэгчийн интерфэйс (UI)-ийн дизайныг гаргахдаа сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлан загварчлан боловсруулж хэрэглэгчдэдээ сонголтыг бүрдүүлэх хувилбар санал болгодог.
Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлууд тухайн салбартаа анхдагч, тэргүүлэгч болохуйц чанартай бүтээлийг хэрэглэгчдэдээ хүргэдэг.
Бид хэрэглэгч, захиалагчын хүсэлт, шаардлагаар аливаа програм хангамжийг хөгжүүлэхдээ дэвшилтэт технологид суурилсан програмын шинэлэг боломжуудыг нэвтрүүлдэг.
Програм хангамжийг бүрэн хийж гүйцэтгэсний дараа харилцагч болон түүний хэрэглэгчээс хүлээн авсан санал хүсэлт, сэтгэгдэлд сэтгэл ханамжийн судалгаа хийж харилцагчийнхаа сэтгэл ханамжийг өндөр байлгахад бид илүү анхаарч ажилладаг.
Бид харилцагчийнхаа эрх ашигт хүндэтгэлтэй хандаж ажлын гүйцэтгэлийн явцын бодит мэдээллийг хүссэн хугацаанд нь тайлагнадаг.
Бид гүйцэтгэсэн ажилдаа програм хангамжийн найдвартай ажиллагаанд 1 жилийн баталгаат хугацаа олгодог бөгөөд аливаа доголдол гарсан үед тухай бүрд нь үнэ төлбөргүй засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.
ОНЦЛОХ ТӨСЛҮҮД
2019
Премиум Групп
CU-д Хүний нөөц, цаг бүртгэл, цалингийн иж бүрэн хангамж. Бүх салбар нэгж ажилчдын цагийн хуваарийг динамик энгийн байдлаар удирдах боломжтой. Илүү цаг томилолт, чөлөө, хоцролт зэргийг хянах, хүсэлт илгээх, удирдах боломжыг ажилтан бүрт олгосон.
2019
Эс Ай Си Эй Финанс
Банк бус санхүүгийн иж бүрэн програм хангамж. Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбогдсон. Гар утасны app -аар харилцагч нар өөрийн зээлээ хянах, зээлийн хүсэлт илгээх, зээл авах боломжтой.
2017
Такси дуудлагын нэгдсэн систем
1950-Taxi ХХК, Такси дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Нэгдсэн удирдлагын хяналт, жолооч нарын ашиглах гар утасны application програм хангамж. Цаг бүртгэл, хүний нөөцийн нэгдсэн програм хангамжыг бүх салбар нэгжүүдэд нэвтрүүлсэн.
2017
AirTicket CallCenter, CRM
Z24 ХХК, Нислэгийн тийз захиалгын дуудлагын төвийн систем болон Онлайн тийз захиалга бүртгэл /CRM/ хэрэглэгчтэй харилцах, бүртгэх, удирдах систем, удирдлага, issue tracking програм хангамжыг амжилттай нэвтрүүлж суурилуулсан.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.